The Horror Game Awards-ын Дүгнэлт Гарлаа

by Саруул Батболд
0 comments

2025 оны 12-р сарын 14-нд Их Британийн Кенсингтон хотод The Horror Game Awards 2025 ёслол болж өндөрлөлөө. Silent Hill f тоглоом “2025 оны Шилдэг Хоррор Тоглоом” шагналыг хүртжээ.

Гол шагналуудын эзэн болсон Silent Hill f нь мөн “Шилдэг Техникийн Гүйцэтгэл” болон “Шилдэг Өгүүлэмж” төрлүүдэд ялалт байгуулсан.

Бусад номинацийн ялагчид:

  • Шилдэг Мультиплейр Хоррор: R.E.P.O
  • Шилдэг VR Хоррор: Midnight Walk
  • Шилдэг Инди Хоррор: Look Outside
  • Шилдэг Хөгжүүлэгч: Red Barrels (Outlast)
  • Насан Туршийн Амжилтын Шагнал: Хидео Кодзима (Hideo Kojima)
  • Шилдэг Дүр: Канацу Като (Kanatsu Kato), Silent Hill f-д тоглосон дүрээр
  • Шилдэг Хүртээмжтэй Байдал: Little Nightmares 3
  • Шилдэг Найруулга: Look Outside
  • Тоглогчдын Сонголт: No, I’m not a Human

Өмнө нь The Game Awards шагнал гардуулах ёслол болсон. Ялагчид, нэр дэвшигчид болон зарлагдсан тоглоомуудын талаар esportmongolia.com-ын нийтлэлээс дэлгэрэнгүй мэдэж болно.

Шагналын Тухай

The Horror Game Awards нь аймшгийн (хоррор) төрлийн видео тоглоомуудад зориулагдсан жил бүрийн шагнал бөгөөд аймшгийн төрлийн шилдэг төслүүд болон амжилтуудыг үнэлдэг. Уг шагналыг 2022 онд анх байгуулсан бөгөөд тэр цагаас хойш олон тооны ангилалтай, өсөн нэмэгдэж буй шүүгчдийн бүрэлдэхүүнтэй бүрэн хэмжээний шоу болон өргөжсөн юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй