Нийтлэг үндэслэл
1.1. Esportmongolia.com вэбсайт (цаашид “Сайт” гэх) нь хэрэглэгчдэд цахим спорт, технологийн чиглэлээр мэдээ мэдээлэл хүргэх үйлчилгээ үзүүлдэг.
1.2. Энэхүү “Үйлчилгээний нөхцөл” нь Сайтын зүгээс хэрэглэгчдэд санал болгож буй үйлчилгээг зохицуулах үндсэн баримт бичиг юм. Хэрэглэгч Сайтыг ашигласнаар энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
Оюуны өмч ба зохиогчийн эрх
2.1. Сайтад нийтлэгдсэн бүх контент (текст, зураг, видео, дизайн, лого) нь Esportmongolia.com-ын өмч бөгөөд Оюуны өмчийн тухай хуулиар хамгаалагдсан болно.
2.2. Сайтын мэдээллийг хуулбарлах, хэвлэн нийтлэх тохиолдолд эх сурвалжийг (идэвхтэй холбоос буюу линк) заавал дурдах үүрэгтэй. Зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
Хэрэглэгчийн эрх ба үүрэг
3.1. Хэрэглэгч Сайтын мэдээллийг зөвхөн хувийн болон танин мэдэхүйн зорилгоор ашиглах эрхтэй.
3.2. Хэрэглэгч Сайтын сэтгэгдэл хэсэгт үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төрд халдахгүй байх, ёс бус үг хэллэг хэрэглэхгүй байх, хууль бус сурталчилгаа түгээхгүй байх үүрэгтэй.
3.3. Хэрэглэгч Сайтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хакердах, хууль бус үйлдэл хийхийг хатуу хориглоно.
Хариуцлагын хязгаарлалт
4.1. Esportmongolia.com нь мэдээллийг үнэн зөв хүргэхийг эрмэлзэх боловч мэдээллийн ашиглалтаас үүдэлтэй аливаа шууд болон шууд бус хохиролд хариуцлага хүлээхгүй.
4.2. Сайтад байршсан гуравдагч талын сурталчилгаа, холбоос (link)-ын агуулга болон тэдгээрээс үүдэлтэй асуудалд Сайт хариуцлага хүлээхгүй.
Нууцлалын бодлого
5.1. Сайт нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд гуравдагч талд дамжуулахгүй. Дэлгэрэнгүйг “Нууцлалын бодлого” хэсгээс үзнэ үү.
Нэмэлт өөрчлөлт
6.1. Редакц нь үйлчилгээний нөхцөлд ямар нэгэн мэдэгдэлгүйгээр өөрчлөлт оруулах эрхтэй. Өөрчлөлт орсон даруйд Сайтад нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно.