TEKKEN World Tour 2025-ийн бүх тэмцээний хуваарийг зарлалаа

by Саруул Батболд
2 comments

Bandai Namco компанийн зүгээс TEKKEN World Tour 2025 (TWT2025)-ийн албан ёсны бүх тэмцээний жагсаалтыг нийтэллээ.

Тэмцээнүүдийг дөрвөн үндсэн төрөлд хуваасан бөгөөд эдгээр нь Master+, Master, Challenger, Dojo юм. Үүнээс Master+ болон Master ангилал хамгийн өндөр оноо олгодог, ач холбогдолтой төрөлд тооцогдоно.

Master+ ангиллын 3 EVO тэмцээн:

  1. EVO Japan 2025 – Токио, Япон | 5-р сарын 8–11
  2. EVO Las Vegas 2025 – Лас Вегас, АНУ | 8-р сарын 1–3
  3. EVO France 2025 – Ницца, Франц | 10-р сарын 10–12

Master ангиллын 9 тэмцээн:

  1. Combo Breaker 2025 – Шаумбург, АНУ | 5-р сарын 21–24
  2. Battle Arena Melbourne 15 – Мельбурн, Австрали | 5-р сарын 31 – 6-р сарын 1
  3. CEO 2025 – Орландо, АНУ | 6-р сарын 13–15
  4. The MIXUP 2025 – Лион, Франц | 7-р сарын 5–6
  5. Punishment 4 – Боливи | 9-р сарын 20–21
  6. Paradise Game Battle – Кот-д’Ивуар | 10-р сарын 18–19
  7. SOOP Super Arena – БНСУ | 11-р сарын 1–2
  8. Clash of the Olympians 2025 – Грек | 11-р сарын 15–16
  9. Thaiger Uppercut 2025 – Тайланд | 11-р сарын 29–30

Challenger тэмцээн:

  • Нийт 21 тэмцээн Challenger төрөлд багтаж байгаа бөгөөд тэмцээн тус бүрт оноо цуглуулах боломжтой.

Dojo тэмцээнүүд:

  • Dojo төрөлд хүссэн хүн бүр бүртгүүлж, тэмцээн зохион байгуулах эрхтэй.
  • Оноо олгох эсэхийг TWT зохион байгуулагчид шийдвэрлэнэ.
  • Dojo тэмцээний бүртгэл 4-р сарын 15-нд эхэлнэ.

Tekken World Tour 2025 нь 5-р сарын 9-нд эхэлж, 2025 оны сүүлч хүртэл үргэлжилнэ. Тэмцээний сүүлчийн шат болох Tekken World Tour Finals 2025-ийн товыг EVO Las Vegas 2025-ийн төгсгөлд зарлах магадлал өндөр байна.

You may also like

2 comments

Тумэлун 4 сар 22, 2025 - 9:46 am

Шуурхай! Хуваарь эцэст нь нийтлэгдсэн байна – та хаана үзэх, хэнийг дэмжихээ төлөвлөж болно!

Reply
Тоган 4 сар 22, 2025 - 11:03 am

Энэ улирал халуун байх болно гэж амлаж байна! Монголын зарим тоглогчид ч гэсэн тодорхой хэмжээний тоглолт үзүүлнэ гэж найдаж байна

Reply

Leave a Comment