Team Spirit Саудын Арабт Riyadh Masters 2025-д түрүүллээ

by Саруул Батболд
0 comments

Илья “Raddan” Мулярчук ахлагчтай Team Spirit баг Саудын Арабт зохион байгуулагдсан Riyadh Masters 2025 тэмцээний финалд Team Falcons багийг илт давуугаар хожиж, Dota 2-ын аварга боллоо.

Тус баг финалын 3:0 гэсэн онооны харьцаатай ялалт байгуулж, тоглолтыг эхнээс нь дуустал бүрэн хяналтдаа байлгав. Тоглолтуудын статистик ч үүнийг баталж байна:

  • Эхний тоглолт: 23:15 (39 минут)
  • Хоёр дахь тоглолт: 25:9 (40 минут)
  • Гурав дахь тоглолт: 48:13 (35 минут)

Team Spirit аваргын цомын хамт 1 сая ам.долларын мөнгөн шагнал хүртсэн бол Team Falcons хоёрдугаар байр эзэлж 500 мянган ам.доллар, гуравдугаар байрын эзэн PARIVISION баг 300 мянган ам.доллар хүлээн авлаа.

You may also like

Leave a Comment