Team Spirit багийн менежер Дмитрий “Korb3n” Белов багийнхаа Dota 2 тоглогчдын кофеины хэрэглээнд тавьж буй дүрмүүдийн талаар ярив. Түүний хэлснээр, багийн дотор тэмцээний өдрүүдэд тусгай журам үйлчилдэг.
Беловын мэдээлснээр, хэрэв тоглолт орой явагдах бол тоглогчид их хэмжээний кофе уухыг хориглодог. Ялангуяа багийн гол од Илья “Yatoro” Мулярчук кофе их уудаг тул орой тоглолттой үед түүнд зөвхөн өглөө нэг аяга уухыг зөвшөөрдөг. Энгийн үед Yatoro өдөрт дунджаар гурван аяга кофе уудаг байна.
Энергийн ундаанд ч мөн адил журам үйлчилдэг. Жишээлбэл, Red Bull-г өглөө хэрэглэхийг хориглож, зөвхөн тоглолтын өмнө зөвшөөрдөг. Багт Yatoro л өглөөний кофе уух зуршилтай тоглогч гэж Белов тэмдэглэв.
Харин Team Falcons багийн тоглогч Станислав “Malr1ne” Поторак үүнд эсрэг байр суурь илэрхийлжээ. Түүний үзэж буйгаар, киберспортын тамирчид өөрсдийн биеийн онцлогт тохируулан кофеины хэрэглээгээ өөрсдөө зохицуулах чадвартай байх ёстой гэжээ.