Team Falcons MOUZ багтай хагас шигшээ рүү шууд гарах эрхийн төлөө тоглоно

by Саруул Батболд
0 comments

Team Falcons баг IEM Dallas 2025 тэмцээний “CS2”-ийн A хэсгийн ээлжит тоглолтод HEROIC-ийг 2:1 харьцаагаар хожлоо. Тулаан дараах байдлаар өрнөв:

  • Ancient – Falcons ялалттай (13:9)
  • Nuke – HEROIC хариу авч (13:16)
  • Dust 2 – Falcons давамгайлж (13:3)

Шийдвэрлэх тулаан: MOUZ vs Falcons

Энэхүү ялалтын дараа Falcons баг хэсгийн аваргын төлөө MOUZ багтай тоглохоор боллоо. Тус тоглолт 5-р сарын 22-ны 07:00 цагт (УЛААНБААТАРЫН ЦАГААР) эхэлнэ. Ялагч нь шагналын сан $1 сая бүхий тэмцээний хагас шигшээд шууд шалгарах эрх авна.

HEROIC дахин нэг боломжтой

HEROIC баг тэмцээнд үлдэхийн төлөө FaZe Clan-тай тулна. Тоглолт мөн 22-ны өглөөний 02:00 цагт (УЛАТ) болно.

IEM Dallas 2025 тэмцээн АНУ-д 5-р сарын 19–25-ны хооронд LAN форматтай зохион байгуулагдаж байна. Нийт 16 баг оролцож, 1 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байна.

You may also like

Leave a Comment