Team Falcons-ийн дасгалжуулагч Aui_2000 TI-ийн түүхэнд гурван удаа түрүүлсэн анхны хүн боллоо

by Саруул Батболд
0 comments

Team Falcons багийн дасгалжуулагч Кёртис “Aui_2000” Линг Dota 2-ийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо — тэрээр The International-д гурван удаа түрүүлсэн анхны хүн болов.

Амжилтын замнал

Aui_2000-ийн аваргын замнал нийтдээ 10 жил үргэлжилсэн.

  • Анхны түрүүгээ тэрээр 2015 онд Evil Geniuses багийн тоглогчийн хувиар хүртсэн.
  • Хоёр дахь удаагаа 2022 онд Tundra Esports багийг дасгалжуулж түрүүлсэн.
  • Харин гурав дахь түүхэн титмээ 2025 онд Team Falcons-ийг ялалтанд хүргэж авлаа.

The International 2025

TI 2025 нь Герман улсад болж, нийт $2,6 саяын шагналын сантайгаар зохион байгуулагдсан. Энэхүү мөнгөн сан нь багуудын багц борлуулалтаас бүрдсэн. Шийдвэрлэх тулаанд Team Falcons баг Xtreme Gaming-ийг 3:2-оор буулган авч аваргын цомыг өргөсөн юм.

You may also like

Leave a Comment