Team Falcons HLTV-ийн чансаанд топ-3-т багтлаа

by Саруул Батболд
0 comments

Counter-Strike 2-ийн багуудын шинэчлэгдсэн HLTV чансаа гарчээ.

Team Vitality дахин нэгдүгээр байраа хадгалсан бол FURIA Esports хоёрт бичигдсэн байна. Team Falcons баг IEM Chengdu 2025 тэмцээний эхний ялалт болон ESL Pro League Season 22-ийн хоёрдугаар байрны амжилтынхаа ачаар топ-3 байранд орлоо. Тэд The MongolZ болон MOUZ-ыг гүйцэж, дөрөвдүгээр байр руу The MongolZ баг шилжсэн байна.

Team Spirit энэ долоо хоногт топ-6 байранд багтсан бол PGL Masters Bucharest 2025-ийн аварга Aurora Gaming долоодугаар байрт бичигджээ.

Одоогийн байдлаар бүх багууд IEM Chengdu 2025 тэмцээний дараагийн тоглолтуудад бэлдэж байгаа бөгөөд тоглолтууд Улаанбаатарын цагаар 10:00 цагаас эхэлнэ.

IEM Chengdu 2025 тэмцээн 11-р сарын 3–9-ний хооронд БНХАУ-д зохион байгуулагдаж байна. Шагналын сан — 300 мянган ам.доллар, нийт 16 баг оролцож байгаа юм.

Сэтгэгдэл үлдээгээрэй