Riot Games Talon байгууллагатай хамтын ажиллагаагаа зогсоожээ. Үүний улмаас Talon-ийн багууд VCT Pacific (VALORANT) болон League of Legends Champion Pacific (LCP) лигээс хөөгдсөн байна.
Talon санхүүгийн чадавхигүй байгаа, тоглогчдын цалинг тогтмол төлөхгүй байгаа нь гол шалтгаан. Riot-ийн мэдэгдэлд: “Тоглогчид манай киберспортын экосистемд бусад боломж хайхыг зөвшөөрч байна” гэжээ. Одоо хоёр лигийн орлуулагч хайж байна.
Talon мөн Ubisoft-ийн Rainbow Six Siege Asia Pacific лигийн түнш. Ubisoft клубын санхүүг шалгаж, цаашдын шийдвэр гаргах гэжээ.