T1 баг Hanwha Life Esports-ийг буулгаж авч, Өмнөд Солонгосын LCK Season 2025 тэмцээний Legends группийн шилдэг 2-т орох боломжоо нэмэгдүүллээ.
BO3 форматаар болсон тоглолт 2:1-ээр T1-ийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Рю Keria Мин Сок тодорсон юм.
Одоогоор T1-ийн группийн шатны үзүүлэлт 20-9 бөгөөд тэд хоёрдугаарт бичигдэж байна. Харин тэдний гол өрсөлдөгч Hanwha Life Esports-ийн үзүүлэлт 19-10. Хэрэв T1 8-р сарын 30-нд болох сүүлийн тоглолтдоо Gen.G багийг ялбал, топ-4-д багтаж, Worlds 2025 тэмцээний эрх авах юм.
LCK Season 2025 тэмцээн 4-р сарын 2-оос 9-р сарын 28 хүртэл үргэлжилж байгаа бөгөөд нийт 382 мянган ам.долларын шагналын сантай. Шилдэг 4 баг Worlds 2025 (Хятад)-д оролцох эрхийг авна.