Цахим спортын статистикийн Esports Charts портал 2025 оны хамгийн олон үзэгчтэй багуудын мэдээллийг нийтэллээ.
Уг тайланг тус байгууллагын албан ёсны вэбсайт болон нийгмийн сүлжээгээр танилцуулсан бөгөөд League of Legends-ийн T1 баг жагсаалтыг тэргүүлсэн байна. Удаах байрт мөн ижил төрлийн Gen.G Esports баг оржээ. Жагсаалтын гурав болон дөрөвдүгээр байрт Mobile Legends: Bang Bang төрлийн ONIC Esports болон RRQ Hoshi багууд бичигдсэн байна.
Шилдэг таван багийн жагсаалтыг CS2-ын Team Vitality баг хаажээ. Тус баг нь StarLadder Budapest Major 2025 тэмцээний аварга болсноос гадна тухайн тэмцээний хамгийн их үзэлттэй баг болсон юм. Сонирхуулахад, энэхүү статистикт Хятадын дамжуулалтын үйлчилгээ болон платформуудын өгөгдлийг оролцуулаагүй болно.
