“Summer Game Fest 2025” арга хэмжээний уур амьсгалыг илэрхийлсэн трейлер цацагдлаа

by Саруул Батболд
2 comments

Видео тоглоомын салбарын томоохон арга хэмжээний нэг болох Summer Game Fest 2025 тун удахгүй эхлэх гэж байна. Үүний өмнө зохион байгуулагч Жефф Кили үзэгчдэд зориулан уламжлалт “хайп трейлер”-ээ нийтэлжээ. Уг дүрс бичлэгт энэ жилийн хамгийн хүлээлттэй тоглоомуудын онцлох хэсгүүдийг багтаасан байна.

Трейлерт багтсан онцлох тоглоомууд

Килигийн бэлтгэсэн видео нь Kingdom Come: Deliverance 2, Clair Obscur: Expedition 33, DOOM: The Dark Ages, Split Fiction, Death Stranding 2 зэрэг олон томоохон гарц хийгээд ирэх тоглоомын зах зээлийн уур амьсгалыг илэрхийлжээ.

Гэвч тэрбээр дараах зүйлийг анхааруулсан байна:

“Тоглоом трейлерт гарсан нь заавал арга хэмжээнд танилцуулагдана гэсэн үг биш” — хэмээн Кили онцолжээ.

Түүний хэлснээр, трейлер нь индустрийн уур амьсгал, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх зорилготой бөгөөд тодорхой оролцогчдыг баталгаажуулах хэрэгсэл биш юм.

Summer Game Fest 2025 хэзээ эхлэх вэ?

  • Нээлтийн ёслол: 6-р сарын 7-нд
  • Шууд дамжуулалт: Монголын цагаар 04:30 цагт эхэлнэ

Тус арга хэмжээ нь олон улсын тоглоом сонирхогчид, хөгжүүлэгчдийн анхаарлыг татсан, шинэ төслүүдийг зарлах, демо, сурталчилгаа цацах чухал тавцан билээ.

You may also like

2 comments

Тубакур 6 сар 4, 2025 - 15:59

Жил бүрийн хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг шүү!

Reply
Тенгиз 6 сар 4, 2025 - 16:22

Шинэ тоглоомуудыг шууд туршиж үзмээр байна

Reply

Leave a Comment