БНСУ-ын тоглоом хөгжүүлэгч Shift Up студи “Stellar Blade” тоглоомын үргэлжлэлийг албан ёсоор зарлалаа. 2024 оны шилдэг action тоглоомуудын нэгт тооцогдож буй анхны анги амжилттай борлогдсоны дараа тус студи “Stellar Blade 2”-ийн хөгжүүлэлтэд орсон гэдгийг хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулгын үеэр баталжээ.
PC хувилбарын дараах зорилт — үргэлжлэл
Shift Up студи дараагийн алхам болгон анхны ангийн PC хувилбарыг 6-р сарын 11-нд олон нийтэд хүргэхээр бэлтгэж байгаа бөгөөд үүний дараа шууд сиквелын бүтээлийг эхлүүлнэ гэж тайландаа дурдсан байна.
“Stellar Blade 2 тоглоом 2027 оноос өмнө худалдаанд гарна” гэж компанийн тайланд тов тодорхой дурджээ.
Project Witches-ээс түрүүлж гарна
Тус студи өөр нэгэн томоохон төсөл болох Project Witches-ийг мөн зэрэг хөгжүүлж буй бөгөөд “Stellar Blade 2” түүнээс өмнө нээлтээ хийхээр төлөвлөгдөж буй аж.
Дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй
Хэдий үргэлжлэлийг хөгжүүлж буйг баталсан ч одоогоор “Stellar Blade 2”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, түүх, тоглоомын шинэ боломжууд хараахан дэлгэгдээгүй байна.
Тоглоомчид тун удахгүй буюу 6-р сарын 11-нд эхний ангийн PC хувилбарыг турших боломжтой болж, үргэлжлэлд юу хүлээж байгааг илүү сайн таамаглах боломжтой болох юм.