Steam-ийн “Шинэ Тоглоомын Фестиваль” эхэллээ — Tarsier Studios-ын Reanimal демо хувилбар гарлаа

by Саруул Батболд
2 comments

Steam дээр “Next Fest” буюу Шинэ тоглоомуудын фестиваль албан ёсоор эхэллээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд тоглогчид удахгүй гарах олон шинэ бүтээлийн демо хувилбаруудыг үнэгүй туршиж үзэх боломжтой болсон бөгөөд хамгийн их анхаарал татсан нь Tarsier Studios-ын шинэ төсөл Reanimal юм.

Reanimal — Little Nightmares-ийн сүнслэг залгамжлагч

Reanimal бол Little Nightmares болон Little Nightmares II-ийн бүтээгчид болох Tarsier Studios-ын шинэ бүтээл. Bandai Namco-оос тусгаарласны дараа студи өөрийн чиглэлийг өөрчилж, бие даасан төсөл дээр ажиллаж байна. Энэ хооронд Little Nightmares III-ийг өөр баг бүтээсэн бөгөөд уг тоглоом шүүмжлэгчид болон фэнүүдийн зүгээс холимог үнэлгээ авсан.

Шинэ Reanimal тоглоомд Tarsier-ийн танил хэв маяг хадгалагдсан — ганцаардмал хүүхдүүд, жихүүдэс хүрэм уур амьсгал, хачин амьтад, мөн 2.5D орон зайд өрнөх нууцлаг, оюун ухааны сорилт бүхий тоглоомын механик зэрэг нь багтсан. Фэнүүдийн хэлснээр энэ бүтээл нь “Little Nightmares-ийн албан бус үргэлжлэл” мэт сэтгэгдэл төрүүлж байна.

Reanimal

Reanimal-ийн эхний хэсгийг тоглох боломж аль хэдийн нээгдсэн. Үнэгүй демо хувилбар Steam дээр татаж авах боломжтой бөгөөд бүтэн хувилбар нь 2026 оны эхээр гарахаар төлөвлөгдөж байна.

You may also like

2 comments

Олджей 10 сар 15, 2025 - 14:03

Steam фестиваль эхэллээ гэж үү? Гайхалтай мэдээ

Reply
Торельчи 10 сар 15, 2025 - 14:16

Reanimal demo-г туршиж үзэхэд их сонирхолтой юм байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй