StarLadder Budapest Major 2025: Плей-Оффын оноолт гарлаа

by Саруул Батболд
0 comments

StarLadder Budapest Major 2025 тэмцээний хасагдах шатны (плей-офф) хуваарь гарч, The MongolZ баг Vitality-тай хүч үзэхээр болжээ.

CS2-ын StarLadder Budapest Major 2025 тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд дууссанаар плей-оффын бүрэн хуваарь тодорхой боллоо. Шөвгийн наймын тоглолтууд:

  • Spirit — Falcons
  • The MongolZ — Team Vitality
  • MOUZ — FaZe
  • NAVI — FURIA

Тэмцээний шийдвэрлэх шат нь 12-р сарын 11-14-ний өдрүүдэд Унгар улсын Будапешт хот дахь MVM Dome аренад болно.

The MongolZ vs. Vitality

Энэхүү шөвгийн наймын тоглолт 12-р сарын 12-ны өдөр Улаанбаатарын цагаар 03:00 AM-д эхлэх бөгөөд BO3 форматаар явагдана. The Mongolz 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр олон улсын тавцанд тогтмол тоглож байна.

StarLadder Budapest Major 2025 нь 11-р сарын 24-нөөс 12-р сарын 14-нийг хүртэл Будапештад үргэлжилж байгаа бөгөөд нийт шагналын сан нь $1.25 сая доллар юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй