Израилийн тоглогч Лотан “Spinx” Гилади 2025 оны дэлхийн шилдэг тоглогчдын чансааны 10-р байрт шалгарлаа. Тэрээр MOUZ багийн бүрэлдэхүүнд маш тогтвортой амжилтыг үзүүлж, баг нь дэлхийн чансааны тэргүүн эгнээнд байхад гол нөлөөг үзүүлсэн юм.
Spinx-ийн 2025 оны статистик ба ололтууд
2025 онд Spinx дунджаар 1.11 чансаатай тоглосон байна. Түүний жилийн гол амжилтуудаас дурдвал:
- PGL Cluj-Napoca 2025: Тэмцээний аварга болж, EVP шагнал хүртсэн.
- Бусад амжилтууд: MOUZ багийн хамт ESL Pro League S21, BLAST Open Lisbon, IEM Dallas болон IEM Cologne тэмцээнүүдэд үзүүрлэж, мөнгөн медаль хүртжээ.
- Хувийн шагналууд: Тэрээр PGL Cluj-Napoca, ESL Pro League S22, BLAST.tv Austin Major болон IEM Dallas тэмцээнүүдэд EVP (Онцгой үнэ цэнтэй тоглогч)-ээр нэрлэгдсэн юм.

HLTV Top 20: 2025 оны одоогийн жагсаалт
Шилдэг тоглогчдын жагсаалт 10-р байраас эхлэн доошоо дараах байдалтай байна:
- Spinx (MOUZ)
- KSCERATO (FURIA)
- Twistzz (FaZe)
- mezii (Vitality)
- Senzu (The MongolZ)
- XANTARES (Aurora)
- YEKINDAR (FURIA)
- xertioN (MOUZ)
- torzsi (MOUZ)
- NiKo (Falcons)
- iM (NAVI)
- b1t (NAVI)
Жагсаалтын эхний 9 тоглогч ирэх өдрүүдэд тодорхой болох бөгөөд 1-р сарын 10-нд болох HLTV Awards ёслолын үеэр дэлхийн шилдэг гурван тоглогчийг албан ёсоор зарлана.