Six Invitational 2026: Плей-оффт өрсөлдөх дараагийн 10 баг тодорлоо

by Саруул Батболд
0 comments

Rainbow Six Siege-ийн Six Invitational 2026 тэмцээний хэсгийн шатны гуравдугаар тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Тулаануудын үр дүнгээр плей-оффт шалгарах нь тодорхой болсон дараагийн 10 баг тодорсон бол нэг баг тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон байна.

Elevate баг B хэсэгт гурав дахь дараалан хожигдлоо хүлээснээр хэсгээсээ шалгарах боломжоо алдлаа. Харин FURIA, Wildcard, Team Falcons, Daystar, Team Heretics, Spacestation Gaming, Fluxo W7M, Dplus болон FaZe Clan багууд дор хаяж плей-оффын доод хүснэгтэд тоглох эрхээ баталгаажуулав. Team Secret баг мөн шийдвэрлэх шатанд шалгарсан бөгөөд дээд хүснэгтийн нэгдүгээр шатнаас тоглолтоо эхлүүлэх боломжтой болсон байна. Хоёрдугаар тойргийн дараа эрхээ авсан Weibo Gaming баг байр сууриа ахиулж, дээд хүснэгтээс гараагаа эхлэх нь тодорхой болжээ.

2-р сарын 4-ний тоглолтуудын үр дүн:

  • Team Heretics — Ninjas in Pyjamas 2:1
  • Elevate — FURIA 0:2
  • M80 — Weibo Gaming 1:2
  • Team Falcons — Wildcard 1:2
  • Dplus — G2 0:2
  • ENTERPRISE — Secret 0:2
  • FaZe — Shopify Rebellion 2:1
  • Fluxo W7M — Oxygen Esports 2:1

2-р сарын 5-ны тоглолтын хуваарь (Улаанбаатарын цагаар):

  • 18:00 FEARX — Ninjas in Pyjamas
  • 18:00 Daystar — FURIA
  • 21:30 Team Heretics — M80
  • 21:30 Elevate — Wildcard
  • 01:00 (2-р сарын 6) Dplus — FaZe
  • 01:00 (2-р сарын 6) Fluxo W7M — Secret
  • 04:30 (2-р сарын 6) Black Dragons — G2
  • 04:30 (2-р сарын 6) ENTERPRISE — Oxygen Esports

Six Invitational 2026 тэмцээн 2-р сарын 2-ноос 15-ны хооронд Францын Парис хотод зохион байгуулагдаж байна. Тэмцээний шагналын сан 3 сая ам.доллар юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй