Senzu IEM Rio 2026-г өнжихөөр боллоо: Passion UA албадан сэлгээ хийнэ

by Саруул Батболд
0 comments

Passion UA баг Азбаяр “Senzu” Мөнхболдыг удахгүй болох IEM Rio 2026 тэмцээнд оролцох боломжгүй болсныг албан ёсоор зарлалаа. Түүний орон зайг Хойд Америкийн тоглогч Жастин “FaNg” Коакли нөхөхөөр болсон байна.

Тэмцээнд оролцох эрхээ (slot — тэмцээнд оролцох эрх бүхий суудал) хадгалж үлдэхийн тулд баг ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй болжээ. Зохион байгуулагч ESL-ийн бүс нутгийн харьяаллын дүрмийг дагаж, IEM Rio 2026-д оролцох эрхээ алдахгүйн тулд Passion UA баг Senzu-г Хойд Америкийн тоглогчоор орлуулж байгаа аж. Багийн гол тоглогчийн оронд тоглох Жастин “FaNg” Коакли нь өмнө нь BOSS багт харьяалагдаж байсан юм. Түүний сүүлийн 15 тоглолтын дундаж чансаа (rating) 6 байгаа бол нийт чансаа нь 6.27 байна.

IEM Rio 2026 тэмцээн 4 дүгээр сарын 13-наас 19-ний хооронд Бразилын Рио-де-Жанейро хотод зохион байгуулагдана. Нийт 16 баг 300,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх бөгөөд аваргын цом хүртсэн баг 125,000 ам.доллар гардан авах юм.

Passion UA-ийн IEM Rio 2026-д оролцох бүрэлдэхүүн:

  • Сантино “try” Ригал
  • Николас “nicx” Ли
  • Иоаннис ‘Жонни’ “JT” Теодосио
  • Владислав “Kvem” Король
  • Джастин “FaNg” Коакли

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй