11
Rockstar Games студи Red Dead Redemption 3-ийг ирээдүйд гаргах төлөвлөгөөтэй байгаа ч, одоогоор бүх анхаарал Grand Theft Auto 6-д төвлөрч буйг баталлаа.
Энэ талаар тус компанийн одоогийн хөгжүүлэгч Tech4Gamers-т өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд гуравдугаар анги одоогоор маш эртний шатандаа байгаа тул бүтээн байгуулалт бүрэн эхлээгүй гэв.
Түүнчлэн эх сурвалж “Цуврал мартагдаагүй. Хөгжүүлэлт үргэлжилж байгаа ч гол анхаарал бол GTA 6” хэмээн нэмж онцолжээ.
Хэдэн жилийн өмнө Take-Two компанийн гүйцэтгэх захирал Штраус Зельник Red Dead цувралыг үргэлжлүүлэх сонирхлоо илэрхийлж байсан ч түүнээс хойш албан ёсны шинэчлэл хийгдээгүй.