VGTech-ийн мэдээлснээр Rockstar компани GTA 6 тоглоомд усны физикийг хамгийн бодитоор хийхийн тулд $200–300 сая ам.доллар зарцуулсан байна гэж Tech4Gamers дамжуулжээ.
Усны систем дээр 20 инженерийн бүрэлдэхүүнтэй тусгай баг ажиллаж байгаа бөгөөд тэдний зорилго бол тоглоомын түүхэнд хамгийн бодитой ус бүтээх юм. Энэ хүрээнд:
- Динамик таталцал ба түрлэгийн хөдөлгөөн
- Байгалийн үзэгдэл бүхий ураган, үер
- Шинэ идэвхтэй үйл ажиллагаа болох серфинг
зэрэг нарийн төвөгтэй механикийг нэвтрүүлж байна.
Энэ бүхэнд зарцуулсан өртөг нь маш өндөрт тооцогдож байгаа бөгөөд тоглоомын нийт төсөв $1–2 тэрбум ам.доллар хүрэх тухай цуурхалтай харьцуулахад бараг дөрөвний нэгийг зөвхөн усны системд зориулжээ.
GTA 6 тоглоомын албан ёсны нээлт 2026 оны 5-р сарын 26-нд болохоор төлөвлөгдсөн.