“Esports World Cup Foundation”-аас 2026 оны “Esports World Cup” наадмын хүрээнд зохион байгуулагдах Rocket League тэмцээний форматыг албан ёсоор танилцууллаа. Уг тэмцээн 8 дугаар сарын 12-ноос 16-ны хооронд явагдах бөгөөд 16 баг 1 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөнө.
Rocket League тэмцээний бүтэц ба формат
Тэмцээний явц хэсгийн шат болон хасах шатнаас бүрдэх бөгөөд тоглолтын формат нь үе шатаасаа хамаарч өөр өөр байна.
Хэсгийн шат:
- Нийт 16 баг найм наймаараа хоёр хэсэгт хуваагдана.
- Тэмцээн Double Elimination (хоёр хожигдвол хасагдах) системээр явагдана.
- Ихэнх тоглолтууд Best-of-5 (таван үеэс гурав хожих) форматаар явагдах бол хасагдах шатны шийдвэрлэх тоглолтууд дөрвөн хожил хүртэл үргэлжилнэ.
Плей-офф (Хасах шат):
- Хэсэг бүрээс шилдэг дөрвөн баг шалгарч, нийт найман баг Single Elimination (нэг хожигдвол хасагдах) сүлжээнд орно.
- Плей-оффын бүх тоглолт Best-of-7 (долоон үеэс дөрөв хожих) форматаар явагдана.
Бүс нутгийн квот ба эрх авах журам
Одоогоор тэмцээнд оролцох эрхээ авсан цорын ганц баг нь өмнөх оны аварга Францын Karmine Corp юм. Бусад 15 эрхийг бүс нутгуудад дараах байдлаар хуваарилжээ:
| Бүс нутаг | Слотын тоо |
| Европ | 3 слот (+ Karmine Corp шууд урилга) |
| Хойд Америк | 3 слот |
| MENA (Ойрхи Дорнод ба Хойд Африк) | 3 слот |
| Өмнөд Америк | 2 слот |
| Океани / APAC / SSA | Бүс бүр 1 слот |
| Last Chance Qualifier | 1 слот |
Оролцох багуудыг RLCS-ийн чансааны оноогоор тодруулна. Багууд энэ жил Бостон болон Парист болох Мэйжор тэмцээнүүд, мөн онлайн сонгон шалгаруулалтаас оноо цуглуулах ёстой.