Riyadh Masters 2025: Dota 2-ийн хаалттай шалгаруулалтын оролцогчид тодорлоо

by Саруул Батболд
0 comments

Dota 2-ын дэлхийн томоохон тэмцээний нэг Riyadh Masters 2025-ын хаалттай шалгаруулалтад оролцох багуудын нэрсийг FACEIT платформ дээр зарлалаа. Энэ удаад Баруун Европ, Зүүн Европ болон Ойрхи Дорнодын бүсүүдийн багууд тодорхой болсон байна.

Зүүн Европын шалгаруулалтад дараах 8 баг өрсөлдөнө:

  • 1win Team
  • 4Pirates
  • Apple City Gang
  • L1ga Team
  • Natus Vincere
  • One Move
  • Runa Team
  • Нээлттэй шалгаруулалтын ялагч баг

Баруун Европын шалгаруулалтод одоогоор батлагдсан 5 баг:

  • AVULUS
  • Natus Vincere Junior
  • OG
  • Passion UA
  • Zero Tenacity
  • Нэг баг уригдахаар үлдсэн
  • Хоёр баг нээлттэй шалгаруулалтаар тодорно

Ойрхи Дорнодын бүсийн оролцогчид:

  • Nigma Galaxy
  • Virtus.pro
  • Winter Bear
  • Гурван уригдсан баг нэмж орно
  • Хоёр баг нээлттэй шалгаруулалтаар шалгарна

Riyadh Masters 2025-ын шалгаруулалт зургаадугаар сарын 3-нд эхэлж, долдугаар сарын 13-нд өндөрлөнө. Шалгаруулалтын үр дүнд нийт зургаан баг үндсэн тэмцээнд оролцох эрхтэй болно. Удирдлагууд мөн Хойд ба Өмнөд Америкийн бүсэд шалгаруулалт зохион байгуулах боловч тухайн бүсүүдийн урилгатай багуудын мэдээллийг хараахан зарлаагүй байна.

You may also like

Leave a Comment