Riot Games компани 2026 оноос хэрэгжиж эхлэх Path to Champions хөтөлбөрийн нарийн мэдээллийг зарлалаа. Энэхүү шинэ систем нь Challengers лигийн шилдэг багуудад VALORANT Champions 2026 тэмцээнд хүрэх боломжийг олгоно. Мэдээлэл албан ёсны VCT Twitter хуудас-т нийтлэгджээ.
Шинэ системийн бүтэц
2026 оны улирлаас эхлэн Challengers лигийн тус бүрийн бүс нутагт (Americas, EMEA, China, Pacific) шилдэг 4 баг Stage 2 Playoff шатанд оролцоно. Энд тэд Champions 2026 руу гарах эрхийн төлөө өрсөлдөнө.
Квалификацид шалгарсан багуудын зардлыг нөхөх зорилгоор Riot Games компани $75,000 долларын дэмжлэг үзүүлэх аж. Энэ мөнгө нь аялал, виз болон тэмцээний оролцооны зардлыг нөхөхөд зориулагдана.

Слотын хуваарилалт
VCT Americas
- Хойд Америк болон Бразилын шилдэг багууд шууд эрх авна.
- LATAM North ба LATAM South багуудын хооронд нэг слотын төлөө тоглолт болно.
- Сүүлчийн слотыг Last Chance Qualifier тэмцээнд Хойд Америк, Бразил болон LATAM-ийн финалын багуудын хооронд шийднэ.
VCT EMEA
- Challengers EMEA-гийн оноо болон амжилтаар тэргүүлсэн 4 баг Champions 2026 руу гарах эрхтэй болно.
VCT China
- Бүс нутгийн тодорхой шалгаруулалтын дүрмийг хожим зарлана.
VCT Pacific
- Зүүн Өмнөд Ази, Япон, Солонгосын аваргууд шууд эрх авна.
- Сүүлчийн слотыг Last Chance Qualifier-аар Өмнөд Ази, Океани болон Зүүн Өмнөд Азийн 2 ба 3-р сийдүүдийн хооронд шийдвэрлэнэ.
VCT-ийн түнш байгууллагуудын академийн багууд Path to Champions-д оролцохгүй. Гэхдээ афилийт (affiliated) багууд оролцох эрхтэй бөгөөд хэрвээ тэд VCT-д шалгарвал түншлэлээ зогсоох шаардлагагүй.