“Resident Evil” тоглоомын баатар Леоны усны хувцастай баримал цахим орчинд шуугиан тарьж байна

by Саруул Батболд
2 comments

Resident Evil” цувралын гол дүр Леон С. Кеннедигийн цуглуулгын баримал үйлдвэрлэгчийн сонгосон хувцаслалтаас болоод интернэт орчинд “вирал” болоод байна.

Одоогоор урьдчилсан захиалга нь эхлээд буй уг цуглуулгад Леоныг сандал дээр хүлээстэй байгаагаар дүрсэлсэн хэд хэдэн хувилбар багтжээ. Тухайлбал, түүний тоглоом дээрх уламжлалт хувцаслалттай болон зөвхөн усны хувцастай хувилбарууд байгаа аж.

Бүтээгдэхүүний тайлбарт дурдсанаар, баримлууд 1/4 болон 1/6 хэмжээтэйгээр гарч байгаа бөгөөд үнэ нь хувилбараасаа хамаарч 46-аас 370 ам.долларын хооронд хэлбэлзэж байна.

Resident Evil Леон

Одоогоор эдгээр цуглуулгын зүйлс нь “Capcom” компанийн албан ёсны лицензтэй эсэх нь тодорхойгүй байна. Сайтын тайлбар хэсэгт цувралыг бүтээгчдийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй, сурталчилгааны материалууд дээр компанийн лого харагдахгүй байгаа нь албан ёсны зөвшөөрөлгүй байх магадлалыг илтгэж байгаа юм.

You may also like

2 comments

Орбай 4 сар 9, 2026 - 22:52

Леоны баримал үнэхээр гоё болсон байна

Reply
Тулуй 4 сар 9, 2026 - 22:57

Фэнүүдэд бол жинхэнэ бэлэг л дээ

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй