27
Инсайдер Бауыржан “lilskrip” Бисембаевын мэдээлснээр, BLAST Slam IV Dota 2 тэмцээний сонгон шалгаруулалтын зохион байгуулагч RES байгууллага оросын бүрэн бүрэлдэхүүнтэй багуудыг оролцохыг хоригложээ.
Хоригийн дэлгэрэнгүй
- Оросын бүрэн бүрэлдэхүүнтэй багууд бүртгүүлэх боломжгүй.
- ОХУ-д төвтэй киберспортийн клубүүд ч мөн бүртгэлд хамрагдахгүй.
- Харин Оросын тоглогчид олон улсын бүрэлдэхүүнтэй багуудад оролцох боломжтой хэвээр байна.
BLAST Slam IV тэмцээний тухай
Тэмцээний сонгон шалгаруулалт 9-р сарын 22-нд эхэлж, эцсийн шат нь 10-р сарын 14-нөөс 11-р сарын 9-ний хооронд Сингапурт болно. Квалификациар үндсэн шатанд гарах дөрвөн эрх шийдэгдэнэ:
- Европын хоёр багт
- Хятад улсын нэг багт
- Зүүн Өмнөд Азийн нэг багт