Razer 1,337 долларын үнэтэй Boomslang хулгана гаргалаа

by Саруул Батболд
0 comments

Razer компани анхны хулганаа худалдаанд гаргасны 20 жилийн ойг тохиолдуулан “Boomslang 20th Anniversary Edition” нэртэй тусгай загварыг танилцууллаа. Энэхүү хулгана нь ердөө 1,337 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд нэг бүрийн үнэ нь 1,337 ам.доллар буюу шинээр гарах iPhone 17 Pro Max-аас ч өндөр үнээр үнэлэгдсэн нь олны анхаарлыг татаж байна.

Razer-ийн 1,337 ам.долларын үнэтэй ховор загвар: Boomslang 20th

Түүхэн загвар ба орчин үеийн технологи Boomslang 20th нь 2005 онд гарч байсан анхны загварынхаа хэлбэр хийцийг хадгалсан бөгөөд зүүн, баруун аль ч гараараа ашиглаж болох амбидекстраль бүтэцтэй. Хулганы их бие нь тунгалаг материалаар хийгдсэн бол товчлууруудыг нь хиймэл арьсаар бүрсэн нь чамин тансаг харагдуулж байна. Дотор бүтэц нь хамгийн сүүлийн үеийн Focus Pro 45K Gen-2 мэдрэгчээр тоноглогдсон бөгөөд 100 сая удаагийн даралт тэсвэрлэх дөрөвдүгээр үеийн унтраалгатай.

Хэдхэн минутын дотор дууссан борлуулалт Razer компанийн мэдээлснээр, худалдаанд гарсан бүх хулгана ердөө хэдхэн минутын дотор бүрэн зарагдаж дуусжээ. Гэвч удалгүй eBay дээр дамлан худалдаалагчид гарч ирэн, уг ховор загварыг 2,000 ам.доллароос дээш үнээр санал болгож эхэлсэн байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй