PlayStation: Sony зарлала зургадугаар сарын шинэ тоглоомууд ба PS Plus хямдрал

by Саруул Батболд
1 comment

Sony компани 2025 оны зургадугаар сарын PS Plus үйлчилгээний тоглоомын шинэ багц болон Days of Play нэртэй томоохон хямдралын кампанит ажлаа зарлалаа. Шинэ тоглоомуудыг тавдугаар сарын сүүлчээс эхлэн PS4 болон PS5 тоглоомчдод нэмэх бөгөөд зөвхөн PS Plus Essential, Extra болон Deluxe багцтай хэрэглэгчдэд үнэ төлбөргүй санал болгоно.

PS Plus Essential: Шинэ тоглоомууд (зургадугаар сарын багц)

  • NBA 2K25 — зургадугаар сарын 3-наас
  • Alone in the Dark — зургадугаар сарын 3-наас
  • Bomb Rush Cyberfunk — зургадугаар сарын 3-наас
  • Destiny 2: The Final Shape — тавдугаар сарын 28-наас

PS Plus Extra ба Deluxe: Нэмэлт тоглоомууд

  • Another Crab’s Treasure — тавдугаар сарын 29-нөөс
  • Skull and Bones — зургадугаар сарын 2-ноос
  • Destiny 2: Legacy Collection — зургадугаар сарын 4-нөөс
  • Grand Theft Auto III — зургадугаар сарын 10-наас

Days of Play хямдрал: PS Plus багцууд 33% хямдарна

Days of Play нэртэй жилийн хамгийн том хямдралын нэгийг тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 11 хүртэл зохион байгуулах гэж байна. Энэхүү хугацаанд PS Plus-ийн бүх түвшин (Essential, Extra, Deluxe) 33% хүртэл хямдарна.

Sony Xbox-тай өрсөлдөж байна уу?

Аналитикчдын үзэж байгаагаар Sony Xbox Game Pass-тай өрсөлдөхийг зорьж байгаа бөгөөд тоглоомын багцуудаа улам сонирхолтой, өргөн цар хүрээтэй болгоход анхаарч байна. Харин хамгийн гол асуулт бол: компани энэ түвшинг удаан хадгалж чадах уу?

You may also like

1 comment

Сочихэл 5 сар 28, 2025 - 12:05 pm

Sony сард бүр гайхалтай зүйл санал болгодог шүү. Гоё гоё тоглоомууд ордог!

Reply

Leave a Comment