PlayStation 5: Sony-ийн хамгийн амжилттай консол — $136 тэрбумын борлуулалт

by Саруул Батболд
0 comments

Sony компанийн удирдлагууд албан ёсоор PS5-ийг PlayStation брэндийн түүхэнд хамгийн өндөр орлого авчирсан консол гэж зарлалаа. Энэ тухай Sony Interactive Entertainment-ийн гүйцэтгэх захирал Хидэаки Нисино Tokyo Game Show арга хэмжээний үеэр мэдээлжээ.

2020 оноос хойш Sony-ийн Game & Network Services (G&NS) нэгж нийт $136 тэрбумын борлуулалт хийсэн байна. Энэ нь өмнөх бүх үеийн консолуудаас давсан үзүүлэлт юм.

Харьцуулбал:

  • PS4 — $107 тэрбум
  • PS3 — $71 тэрбум
  • PS2 — $44 тэрбум
  • PS1 — $24 тэрбум

Нисино онцлохдоо, тооцоонд зөвхөн PS5 бус, мөн PS4-ийн орлого ч багтсан гэж хэлэв.

PS5-ийн борлуулалтын амжилт

2025 оны 6-р сарын 30-ны байдлаар PS5-ийн борлуулалт 80,3 сая ширхэгт хүрчээ. Энэ нь PS4-ийн нийт борлуулалтаас (117,2 сая) бага ч, өсөлт эрчимтэй байна.

Үнэ нэмэгдсэн ч (+$50 АНУ-д 2025 оны 8-р сард), PS5-ийн эрэлт буураагүй бөгөөд PlayStation Store-оор дамжуулан геймер, хөгжүүлэгчдэд зориулсан шинэ боломжууд нээгдсээр байгаа гэж Нисино тэмдэглэв.

Дэлхий дахинд япон тоглоомуудын эрэлт

Нисино мөн япон хөгжүүлэгчдийн үүргийг онцолж, PlayStation эхнээсээ япон контентыг дэлхийд түгээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд цаашид энэ чиг хандлага улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

IGN-ын 2025 оны PS5-ийн шилдэг 25 тоглоом

  1. Elden Ring
  2. Baldur’s Gate 3
  3. Metaphor: ReFantazio
  4. God of War Ragnarok
  5. Final Fantasy VII Rebirth
  6. Astro Bot
  7. Persona 5 Royal
  8. Final Fantasy VII Remake/Intergrade
  9. The Last of Us Part I
  10. The Witcher 3: Wild Hunt – Complete Edition
  11. Hades
  12. Grand Theft Auto V
  13. The Last of Us Part II Remastered
  14. Marvel’s Spider-Man 2
  15. Cyberpunk 2077
  16. Resident Evil 4 (Remake)
  17. Alan Wake 2
  18. Ghost of Tsushima Director’s Cut
  19. Balatro
  20. Like a Dragon: Infinite Wealth
  21. Star Wars Jedi: Survivor
  22. Horizon Forbidden West
  23. Final Fantasy XVI
  24. Returnal
  25. Devil May Cry 5

You may also like

Leave a Comment