2026 оны 1-р сарын 30-ны өдөр Dota 2-ын PGL Wallachia Season 7 тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөж, тэмцээнд оролцох бүх багуудын нэрс тодорхой боллоо.
Америк, Баруун болон Зүүн Европ, мөн Азийн бүсээс шалгарсан дөрвөн баг болох HEROIC, Yellow Submarine, Power Rangers, Team Nemesis нар үндсэн тэмцээнд оролцох эрхээ авлаа. Эдгээр багууд өмнө нь урилга хүлээн авсан 12 багийн хамтаар нийт 16-уулаа аваргын төлөө өрсөлдөнө.
Тэмцээний зохион байгуулалт:
- Хэзээ, хаана: 2026 оны 3-р сарын 7-ноос 15-ны хооронд Румын улсын Бухарест хотод LAN хэлбэрээр зохион байгуулагдана.
- Шагналын сан: 1 сая ам.доллар.
- Бүтэц: Тэмцээн хэсгийн шат болон плей-офф гэсэн хоёр үе шаттай.
- Тоглолтын формат: Плей-оффын шат нь Double-elimination (хоёр хожигдвол хасагдах) системээр явагдана. Гранд финал Best-of-5 (таван тоглолтоос гурав хожих) форматаар, бусад бүх тоглолт Best-of-3 (гурван тоглолтоос хоёр хожих) форматаар явагдах юм.