22
PGL Cluj-Napoca 2026 тэмцээний хэсгийн шат албан ёсоор дууслаа. 2 дугаар сарын 18-ны өдөр сүүлчийн гурван хос баг плей-оффын шатны үлдсэн эрхүүдийн төлөө өрсөлдөж, хэн тэмцээнээ үргэлжлүүлэх, хэн харихаа шийдвэрлэлээ.
2 дугаар сарын 18-ны тоглолтуудын үр дүн:
- Aurora 2:0 Astralis
- PARIVISION 2:1 FUT
- NaVi 2:0 G2
Онцлох үйл явдлууд:
- FUT Esports-ийн гэнэтийн амжилт: Хагас жилийн өмнө NAVI-ийн академик баг байсан бөгөөд гол тоглогч Дрин “makazze” Шакыригаа алдсан ч FUT баг энэ тэмцээнд маш сайн өрсөлдөөн үзүүллээ. Тэд плей-оффт шалгарахын төлөөх шийдвэрлэх тоглолтод оны эхээр “BLAST Bounty S1 2026” тэмцээнд түрүүлсэн хүчирхэг PARIVISION багтай 1:2-оор эн тэнцүү үзэлцсэн нь тэднийг цаашид анхааралтай ажиглах баг болохыг батлав.
- NAVI-ийн хүндхэн ялалт: Тэмцээний турш тогтворгүй тоглолт үзүүлж байсан NAVI баг өнөөдөр G2 Esports-ийг 2:0-ээр буулган авснаар плей-оффын сүүлчийн боломжоо ашиглаж чадлаа. Хэдийгээр тэд өмнөх шигээ илт давуу фаворит байж чадахгүй байгаа ч шийдвэрлэх мөчид туршлага зааж чадлаа.
2 comments
Тоглолтууд их сонирхолтой болж байна
Манай дуртай баг дараагийн шатанд гарна гэж найдаж байна