Тэмцээн зохион байгуулагч PGL байгууллага 2026 онд зохион байгуулагдах Counter-Strike 2-ын хоёр дахь Major тэмцээнийг хариуцан ажиллахаа албан ёсны сайтаараа дамжуулан зарлалаа.
Энэхүү тэмцээн нь PGL Major Singapore 2026 нэртэйгээр 11-р сарын 25-наас 12-р сарын 13-ны хооронд зохион байгуулагдах юм. Плей-офф шатны тоглолтуудыг Сингапурын Доторх Стадион (Singapore Indoor Stadium) хүлээн авах бөгөөд нийт 32 баг өрсөлдөнө.
Аваргын тэмцээний шагналын сан $1.25 сая доллар байх болно.
Энэ нь PGL-ийн хувьд зохион байгуулж буй дөрөв дэх Major тэмцээн болж байгаа бөгөөд тэд өмнө нь 2021, 2022, болон 2024 онуудад энэхүү цуврал тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай билээ.