PGL Wallachia Season 6–ийн плей-оффын дээд хэсгийн шатан дахь тулаанд PARIVISION баг MOUZ-ийг 2:1 харьцаатайгаар буулган авч, дээд шатны хагас шигшээд шалгарлаа. Ялагдсан MOUZ баг доод шат руу шилжив.
Энэ ялалтын ачаар PARIVISION баг 11-р сарын 21-нд болох дээд хэсгийн хагас шигшээд Team Spirit – HEROIC-ийн ялсан багтай тоглоно.
MOUZ баг доод хэсэгт 11-р сарын 21-нд Team Spirit – HEROIC-ийн ялагдсан багтай тулж, тэмцээнээс хасагдах эсэхээ шийднэ.
PGL Wallachia Season 6 тэмцээн 2025 оны 11-р сарын 15–23-нд Румынийн Бухарест хотод зохион байгуулагдаж байна. Нийт 16 баг нэг сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байна.