2026 оны 1-р сарын 26-ны өдөр HLTV 1-р сарын шинэчилсэн багуудын чансааг танилцууллаа. PARIVISION баг тус жагсаалтын 6-р байр руу ахисан байна.
Тус баг анх чансааны 190-р байрнаас замаа эхлүүлж байсан юм. 2025 оны 12-р сард PARIVISION шилдэг 20 багийн тоонд багтаж, 18-р байрт бичигдэж чадсан. Улмаар BLAST Bounty Winter 2026 тэмцээнд түрүүлсний дараа чансааны 9-р байр руу ахисан билээ.
Чансааны эхний байрт Team Vitality хэвээр үлдсэн бол, хоёрдугаар байрт FURIA Esports, гуравдугаар байрт Team Falcons тус тус бичигджээ. Харин Team Spirit баг 8-р байр руу ухарсан байна.


1xBet-ийн дэмжлэгтэйгээр оролцож буй манай “The MongolZ” баг харамсалтай нь нэг байр ухарч, одоогоор 9-р байрт жагсаж байна. Ирэх тэмцээнүүдэд өөрсдийн хүртэх ёстой байр сууриа эргүүлэн авах шаардлагатай!