League of Legends-ийн зургаан удаагийн дэлхийн аварга Ли “Faker” Сан Хёк Өмнөд Солонгосын спортын хамгийн дээд шагнал болох “Чоннён” (Cheongnyong) одонг тус улсын Ерөнхийлөгч Ли Жэ Мёноос хүлээн авлаа. Тэрээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны кибер спортчин болж байна.
Шагнал гардуулах ёслол 2026 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Өмнөд Солонгост болсон шинэ жилийн хүлээн авалтын үеэр зохион байгуулагджээ.
“Чоннён” одонгийн тухай:
- Энэ нь Өмнөд Солонгосын спортын салбарын хамгийн дээд зэрэглэлийн шагнал юм.
- Ихэвчлэн олимпын алтан медальтнууд болон уламжлалт спортын төрлүүдийн дэлхийн аваргуудад олгодог.
- Faker-ийн хувьд 2024 болон 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (Worlds) дараалан түрүүлж, нийт зургаан удаа дэлхийн оргилд гарсан гайхалтай амжилтыг нь ийнхүү төр засгаас нь үнэлжээ.

Faker энэхүү шагналыг хүртсэнээр кибер спортыг уламжлалт спортын төрлүүдтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрүүлэхэд том хувь нэмэр орууллаа.
2 comments
Faker бол үнэхээр домог болсон хүн шүү
Тоглоомын ертөнц ийм түвшинд үнэлэгдэж байгаа нь сайхан байна