Nintendo Японд 21 дэх жилдээ тэргүүлж, Switch 2-ын борлуулалт 3.7 сая давлаа

by Саруул Батболд
0 comments

Famitsu-гийн мэдээлснээр Nintendo компани Японы биет (физик) тоглоомын зах зээлд 21 жил дараалан ноёрхож байна. Тус компанийн шинэ үеийн консол болох Nintendo Switch 2 худалдаанд гарсан цагаасаа хойш 3.78 сая ширхэг борлогдсон нь Японы түүхэн дэх хамгийн хурдан борлуулалттай консол боллоо.

Консолуудын борлуулалтын харьцуулалт:

  • Nintendo Switch 2: 3.78 сая ширхэг
  • Анхны Nintendo Switch: Жилийн хугацаанд 1.52 сая ширхэг
  • PlayStation 5: 879 мянган ширхэг
  • Xbox Series X|S: 31 мянган ширхэг
  • PlayStation 4: 1,087 ширхэг

Программ хангамжийн салбарт Nintendo мөн илт давуу байдлаа хадгалж байна. Японы хамгийн амжилттай 10 биет тоглоомын 9 нь Switch болон Switch 2-т зориулсан тайтлууд байна. Хамгийн алдартай тоглоом нь Switch 2-ын нээлтийн тайтл болох Mario Kart World байсан бөгөөд 2.66 сая хувь борлогджээ.

Японы тоглоомын зах зээл 2024 онд 301.32 тэрбум иен байсан бол 2025 онд 418.13 тэрбум иен болж мэдэгдэхүйц өссөн байна. Хэдийгээр ийм өсөлттэй байгаа ч оны төгсгөлд Switch 2-ын борлуулалтын хурд анхны Switch-ийн нээлтийн үеийн үзүүлэлтээс үл ялиг доогуур байжээ.

Японы хамгийн их борлуулалттай биет тоглоомын Топ 10:

  1. Mario Kart World (Switch 2) — 2,668,381 хувь
  2. Pokémon Legends Z-A (Switch) — 1,529,823 хувь
  3. Pokémon Legends Z-A (Switch 2) — 1,004,154 хувь
  4. Monster Hunter Wilds (PS5) — 838,319 хувь
  5. Super Mario Party Jamboree (Switch) — 498,397 хувь
  6. Donkey Kong Bananza (Switch 2) — 435,206 хувь
  7. Kirby Air Riders (Switch 2) — 424,837 хувь
  8. Minecraft (Switch) — 346,606 хувь
  9. Mario Kart 7 Deluxe (Switch) — 342,866 хувь
  10. Dragon Quest I & II HD-2D Remake (Switch) — 316,439 хувь

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй