Nintendo 60-аас дээш насныханд зориулсан виртуал боулингийн анхны аварга шалгаруулах тэмцээнээ зарлалаа

by Саруул Батболд
0 comments

Nintendo компани ахмад үеийнхэнд зориулсан “Senior Bowling Tournament 2026” нэртэй шинэ төслөө албан ёсоор танилцууллаа. Энэ нь 60 болон түүнээс дээш насны тоглогчдыг хамарсан анхны томоохон хэмжээний тэмцээн гэдгээрээ онцлог юм. Тус тэмцээнд Япон улсын өнцөг булан бүрээс орон нутгийн засаг захиргаа, буяны байгууллага болон ахмадын клубийн төлөөлөл болох 16 баг оролцохоор болжээ.

Уг тэмцээнийг “Nintendo Switch Sports” тоглоомын боулингийн төрлөөр зохион байгуулах юм. Энэхүү тоглоом нь хөдөлгөөн мэдрэгч технологийг ашигладаг тул тоглогчдод бодит спортоор хичээллэж буй мэт сэтгэгдэл төрүүлж, биеийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмждэгээрээ давуу талтай.

Япон улсын зарим бүс нутагт энэхүү санаачилга нь эрүүл мэнд, нийгмийн халамжийн хөтөлбөртэй шууд холбогдож байгаа аж. Видео тоглоомыг ашиглан ахмад настнуудын идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, тэдний хоорондын нийгмийн харилцааг бэхжүүлэх нь уг төслийн гол зорилго юм.

Тэмцээн 2026 оны дунд үе хүртэл хэд хэдэн үе шаттайгаар үргэлжлэх бөгөөд бүх тоглолтууд онлайн хэлбэрээр явагдахаар төлөвлөгджээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй