Бразилын од довтлогч, одоо “Сантос” багт тоглож буй Неймар шинэ хөлбөмбөгийн симулятор тоглоом болох EA Sports FC 26-д багтахгүй болжээ. Энэ нь сүүлийн 14 жилийн хугацаанд анх удаа ийм явдал тохиож байна.
Шалтгаан
EA компанид Бразилын “Сери А” лигтэй лицензийн гэрээг сунгаж чадаагүй нь гол шалтгаан гэж мэдээлэгдсэн.
Сонирхолтой нь, Неймар тоглогчийн хувьд анх FIFA 12-д гарч ирсэн бөгөөд түүнээс хойш бүх цувралд байсан юм.
Тоглоомын гарах өдөр
- EA Sports FC 26 албан ёсоор 2025 оны 9-р сарын 26-нд гарна.
- Тусгай хувилбарыг урьдчилан захиалсан тоглогчид 7 хоногийн өмнө тоглох боломжтой.
- Тоглоом дараах бүх орчин үеийн платформ дээр гарах юм:
- PS5, PS4
- Xbox Series, Xbox One
- Nintendo Switch, Nintendo Switch 2
- PC