Тоглоом сонирхогчдын хувьд нэгэн томоохон мэдээ гарлаа — Supercell болон Netflix хамтран Clash of Clans болон Clash Royale тоглоомуудаас сэдэвлэсэн анимэйшн олон ангит кино бүтээж буйгаа албан ёсоор зарлалаа.
Төслийн талаар дэлгэрэнгүй
Шинэ цуврал одоогоор бэлтгэл шатанд (препродакшн) байгаа бөгөөд анхны ангиуд 2026 оны хоёрдугаар хагасаас эрт гарахгүй хэмээн мэдэгджээ. Уг бүтээл тоглоомын ертөнцийн фэнүүдэд зориулсан хошин, адал явдалтай, танил дүрүүдээр дүүрэн байх юм.
Цувралын гол баатар нь Бийка хэмээх царайлаг ч гэнэн залуу байх бөгөөд тэрбээр “луузер” нөхдийн хамт төрөлх тосгоноо сүйрлээс аварч, утгагүй дайны дунд эмх замбарааг сэргээхээр зориглоно.
Supercell тоглоомуудад гардаг танил дүрүүд, тулааны уур амьсгал, хошигнол энэхүү цувралд бүхэлдээ багтсан байх бөгөөд Clash ертөнцийн фенүүдийг баярлуулна гэж Netflix амлаж байна.
Эх сурвалжууд
Netflix болон Supercell аль аль нь энэхүү төслийг баталгаажуулсан бөгөөд одоогоор цацагдах албан ёсны өдөр зарлагдаагүй байна. Гэсэн ч олон нийт шинэ анимэйшний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 2025 оны сүүлчээр хүлээж авч магадгүй юм.
2 comments
Clash of Clans аниме болохоор хүлээж тэсэхгүй нь ээ, сонирхолтой санагдаж байна
Тоглоомоор нь тоглож байсан, одоо анимегаар нь дурсамжаа сэргээх сайхан боломж байна