“Natus Vincere” (NAVI) байгууллага Counter-Strike-ийн түүхэнд нэгэн хосгүй дээд амжилт тогтоолоо. Тэд Valve-аас зохион байгуулдаг дэлхийн аваргын цуврал болох “Мэйжор” (Major) тэмцээний анхны улирлаас эхлэн өнөөдрийг хүртэлх нийт 24 удаагийн тэмцээнд нэг ч алгасалгүй оролцсон дэлхийн цорын ганц клуб болов.
Харин тус клубын “Dota 2”-ын төрөл дэх статистик үзүүлэлт арай өөр байна. NAVI-ийн бүрэлдэхүүн “The International” цувралын нийт 13 тэмцээний 8-д нь оролцжээ. Тус клуб Dota 2-ын олон улсын томоохон тэмцээнд хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сард түрүүлсэн юм. Тухайн үед “StarLadder i-League StarSeries Season 2” тэмцээний шигшээ тоглолтод “Team Secret” багийг 3:1 харьцаатай хожиж байсан бөгөөд үүнээс хойш “тир-1” (tier-1 — дэлхийн шилдэг түвшний) тэмцээний цом хүртэж амжаагүй байна.
2026 оны 4 дүгээр сарын 7-ны байдлаар NAVI-ийн “CS2”-ын бүрэлдэхүүн Valve-ийн дэлхийн чансааны хоёрдугаар байрт бичигдэж байна.
Мөн Valve компани 2026 оны 4 дүгээр сарын 6-нд “VRS” (Valve Ranking System — Valve-ийн зэрэглэлийн систем) чансаагаа шинэчлэн гаргасан бөгөөд үүн дээр үндэслэн “IEM Cologne 2026” тэмцээний урилгуудыг олгох юм. “IEM Cologne Major 2026” тэмцээн нь 2026 оны 6 дугаар сарын 2-ноос 21-ний хооронд ХБНГУ-д LAN (оффлайн) хэлбэрээр зохион байгуулагдана. Тэмцээнд нийт 32 баг 1.25 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөхөөр болжээ.