Natus Vincere баг Esports World Cup 2025 тэмцээний CS2-ийн плей-оффын эхний тоглолтдоо Team 3DMAX багт 1:2-оор ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Тоглолтын дүн:
- Ancient: NAVI 13 – 10 3DMAX
- Inferno: NAVI 9 – 13 3DMAX
- Nuke: NAVI 11 – 13 3DMAX
Ингэснээр ахлагч Алекси “Aleksib” Виролайнены удирдсан NAVI баг Эр-Рияд хотноо болж буй тэмцээнийг 9–16-р байр эзлэн, $20,000-ын шагналтай өндөрлүүлэв.
Esports World Cup 2025 Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болж байгаа бөгөөд нийт $1,25 саяын шагналын сантай. Дэлхийн шилдэг 16 баг аваргын төлөө өрсөлдөж байна.