Dota 2-ын ертөнцөд танигдсан инсайдер Бауыржан “lilskrip” Бисембаев Telegram сувагтаа MOUZ багийн бүрэлдэхүүнд гарах магадлалтай өөрчлөлтийн талаарх мэдээллийг нийтэлжээ. Тэрбээр өмнө нь тохиролцсон тоглолтод оролцсон хэргээр Valve болон PGL-ээс насан туршийн тэмцээнд оролцох эрхээ хасуулсан билээ.
Түүний мэдээлснээр, MOUZ баг нэгэн зэрэг дөрвөн тоглогчоо солих талаар хэлэлцэж байгаа аж. Багийг орхиж болзошгүй тоглогчид:
- Эйбэд “Abed” Юсоп
- Кыялбек “Kami” Тайиров
- Николас “zeal” Лим Энг Хан
- Марсель “Ekki” Головиенко
Тэдний оронд дараах нэр дэвшигчдийг авч үзэж байгаа гэнэ:
- Николай “WoE” Рубан
- Филипп “Copy” Бюхлер
- Мирослав “BOOM” Бицан
- Тиаго “Thiolicor” Колдейро
Одоогоор MOUZ баг өөрчлөлттэй холбоотой албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Энэхүү боломжит “решафл” нь багийн Riyadh Masters 2025 болон The International 2025-ийн урьдчилсан шатны тэмцээнд ялагдал хүлээж, ганц ч ялалт авч чадаагүй байдалтай холбоотой гэж шинжээчид таамаглаж байна.
2 comments
Хэрэв тэд бүрэлдэхүүнээ өөрчилвөл боломж ч, багийн уур амьсгал ч нэмэгдэх боломжтой
Өөрчлөлт нь үргэлж эрсдэл боловч илүү сайн болох боломж юм