MLBB – 2025 оны хамгийн алдартай мобайл эспорт тоглоомоор шалгарлаа

by Саруул Батболд
0 comments

Аналитикийн Esports Charts компани 2025 оны хамгийн алдартай мобайл эспортын шилдэг 5 төрлийг танилцууллаа. Энэхүү жагсаалтыг Mobile Legends: Bang Bang (MLBB) тоглоом итгэл төгс тэргүүлсэн байна. 2025 оны турш MLBB-ийн тэмцээнүүд нийт 424 сая гаруй цаг үзэлт цуглуулж, нэгэн зэрэг үзсэн үзэгчдийн оргил тоо 4.1 сая-д хүрчээ.

Нийт үзсэн цагийн чансаа

Үзэгчдийн үзсэн нийт цагийн үзүүлэлтээр Arena of Valor тоглоом PUBG Mobile-ыг ардаа орхиж, хоёрдугаар байранд бичигдсэн бол “хааны тулаан” (battle royale) төрлийн PUBG Mobile гуравдугаар байрт жагссан байна. Энэхүү үзүүлэлтээр Free Fire дөрөвдүгээрт, харин Battlegrounds Mobile India (BGMI) тоглоом тавдугаар байрыг тус тус эзэлжээ.

MLBB

Үзэгчдийн оргил тооны чансаа

Хамгийн олон үзэгч нэгэн зэрэг үзсэн үзүүлэлтээр PUBG Mobile хоёрдугаар байр руу дэвшсэн бол Arena of Valor гуравдугаар байр руу ухарсан байна. Харин Free Fire тоглоом дөрөвдүгээр байраа хадгалж үлдсэн бол тавдугаар байрт BGMI-ийн оронд Clash Royale тоглоом шинээр орж иржээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй