FACEIT компани 2025 онд өөрийн платформ дээр хамгийн их тоглогдсон газрын зургуудын (maps) нэгдсэн дүнг танилцууллаа. Нийт тоглолтуудын 30 гаруй хувь буюу 15 сая гаруй тоглолт зөвхөн Mirage дээр явагдсан байна.
Жагсаалтын хоёрдугаар байрт Dust2 (21.46%), гуравдугаар байрт Ancient (14.78% буюу ойролцоогоор 7 сая тоглолт) тус тус оржээ. Нийт тоглолтын талаас илүү хувь нь эхний хоёр байрт орсон газрын зургууд дээр тоглогдсон байна.
2025 оны FACEIT платформын хамгийн алдартай газрын зургууд:
- Mirage – 30.93%
- Dust2 – 21.46%
- Ancient – 14.78%
- Anubis – 10.54%
- Inferno – 9.75%
- Train – 7.13%
- Nuke – 2.84%
- Overpass – 2.38%
Харьцуулбал, мэргэжлийн түвшний IEM Chengdu 2025 тэмцээнд Inferno газрын зураг хамгийн алдартай байсан бөгөөд багууд уг тэмцээний турш 19 удаа сонгон тоглосон байна.
2 comments
Mirage бол хэзээ ч уйддаггүй map шүү, шилдгээр шалгарсан нь гайхах зүйл биш
FACEIT тоглодог хүмүүсийн хувьд Mirage бол бараг л сонгодог шүү дээ.