Microsoft 3-р сарын Xbox Game Pass-ын эхний шинэчлэлтүүдээ танилцууллаа

by Саруул Батболд
0 comments

Энэ сарын хамгийн гол онцлох тоглоом бол алдарт Cyberpunk 2077 байх юм. Гэхдээ уг тоглоом нь зөвхөн Xbox консол дээр боломжтой бөгөөд “Phantom Liberty” хэмээх томоохон нэмэлт агуулга (DLC) нь үүнд багтаагүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн хэрэглэгчид нүсэр бүтэцтэй Kingdom Come: Deliverance II RPG болон сонгодог төрөл болох Final Fantasy III-ыг тоглох боломжтой болжээ.

3-р сарын эхний хагаст нэмэгдэх тоглоомууд:

  • Final Fantasy III (PC болон Xbox Series) — Өнөөдрөөс PC Game Pass, Ultimate болон Premium багцад.
  • Kingdom Come: Deliverance II (PC болон Xbox Series) — Өнөөдрөөс PC Game Pass, Ultimate болон Premium багцад.
  • to a T (PC болон Xbox Series) — 3-р сарын 4-нөөс PC Game Pass болон Ultimate-д. (Premium багцад аль хэдийн орсон).
  • EA Sports F1 25 (PC болон Xbox Series) — 3-р сарын 4-нөөс PC Game Pass болон Ultimate-д.
  • Planet of Lana II: Children of the Leaf (PC, Xbox Series болон ROG Xbox Ally) — 3-р сарын 5-наас PC Game Pass болон Ultimate-д.
  • Construction Simulator (Xbox болон PC) — 3-р сарын 10-наас PC Game Pass, Ultimate болон Premium багцад.
  • Cyberpunk 2077 (Xbox) — 3-р сарын 10-наас Game Pass Ultimate болон Premium-д.
  • Hollow Knight: Silksong (PC, Xbox болон ROG Xbox Ally) — 3-р сарын 12-ноос PC Game Pass болон Ultimate-д. (Premium багцад аль хэдийн орсон).
  • DreamWorks Gabby’s Dollhouse: Ready to Party (PC болон Xbox Series) — 3-р сарын 17-ноос PC Game Pass, Ultimate болон Premium багцад.
Xbox Game Pass

3-р сарын 15-нд Game Pass-аас хасагдах тоглоомууд:

  • Bratz Rhythm Style (Xbox болон PC)
  • Enter the Gungeon (Xbox болон PC)
  • F1 23 (Xbox болон PC)
  • He is Coming (PC)
  • Lightyear Frontier (Xbox болон PC)
  • Mythwrecked Ambrosia Island (Xbox болон PC)

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй