Madden NFL 26 тоглоомын релиз наймдугаар сарын 14-нд гарч магадгүй

by Саруул Батболд
0 comments

EA Sports компани алдарт хөлбөмбөгийн симулятор болох Madden NFL 26-г 2025 оны 8-р сарын 14-нд нээж магадгүй талаар нэр хүндтэй инсайдер billbil-kun мэдээллээ. Одоогоор албан ёсны мэдэгдэл хийгдээгүй ч, эх сурвалжийн хэлснээр Deluxe хувилбар нь 8-р сарын 11-нээс эрт нэвтрэх боломжийг олгоно.

EA Play-ийн гишүүд, тэр дундаа Xbox Game Pass Ultimate хэрэглэгчид 10 цагийн турш демо хувилбарыг мөн 8-р сарын 11-нээс туршиж үзэх боломжтой. Энэхүү гаргалт NFL-ийн улирлын өмнөх тоглолтуудтай зэрэгцэн тохиож байгаа нь тоглоомын хувьд оновчтой цаг сонголт гэж үзэж байна.

Тоглоомын PS5, Xbox Series X|S болон PC хувилбарууд баталгаажсан ч, EA-аас Nintendo Switch 2 консолд зориулсан хувилбарын талаар мөн өмнө нь дурдсан нь 2012 оноос хойш анх удаа Nintendo-д эргэн ирж магадгүй гэсэн хүлээлт үүсгээд байна.

Мөн PS4 болон Xbox One хуучин платформуудыг энэ удаад EA дэмжих эсэх нь тодорхойгүй байна. Учир нь тэд F1 25 тоглоомоос эхлэн хуучин консолуудыг орхигдуулж эхэлсэн.

You may also like

Leave a Comment