10
Liquipedia портал Artefact компанитай хамтран Dota 2 багуудыг үнэлэх шинэ аргачлалыг танилцуулсан талаар албан ёсны сайтаараа дамжуулан мэдээлэв.
Энэхүү шинэ рейтинг систем нь SAP-ийн өгөгдөл дээр суурилж, байесовский загварыг ашигладаг. Ингэснээр зөвхөн ялалт, ялагдлыг бус, тоглолтын олон талт үзүүлэлтүүдийг хамарсан нарийвчилсан дүн шинжилгээ хийх боломжтой болжээ.
Рейтинг юуг үндэслэдэг вэ
Шинэ систем дараах үндсэн хүчин зүйлсийг харгалзан үздэг:
- Хувийн статистик: GPM (минут тутамын алт), XPM (туршлага), K/D/A (алах/үхэх/туслах харьцаа), вардинг
- Багийн гүйцэтгэл: ялалтын хувь, багийн тулааны (тимфайт) үр дүн, баатрын сонголтын олон төрөл
- Тэмцээний чансаа ба өрсөлдөгчийн түвшин
- Багийн бүрэлдэхүүний тогтвортой байдал болон үр дүнгийн шинэчлэлт
Одоогийн байдлаар рейтинг зөвхөн 20 шилдэг багийг хамарч байгаа бөгөөд системийн тооцооллыг илүү нарийвчилсны дараа хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Одоогийн топ 3 баг
- Team Falcons — 2288 оноо
- Team Liquid — 2106 оноо
- Tundra Esports — 1896 оноо
Шинэ аргачлалын тусламжтайгаар багуудын тогтвортой байдал, стратегийн нарийвчилсан хэрэгжилт илүү бодитойгоор үнэлэгдэх боломжтой болсон гэж шинжээчид үзэж байна.