Riot Games компани League of Legends-ийн LEC Summer 2025 тэмцээний плей-оффын сугалааг олон нийтэд танилцууллаа.
Дээд шатанд тоглох багууд:
- Karmine Corp vs G2 – 9-р сарын 7-нд 23:00
- Fnatic vs Movistar KOI – 9-р сарын 8-нд 23:00
Эдгээр тоглолтын ялагчид шууд LEC Summer 2025-ийн LAN финалын урилга болон Worlds 2025-д оролцох эрх авна.
Доод шатанд тэмцээнээс хасагдах аюултай тоглох багууд:
- Team Heretics vs Team Vitality – 9-р сарын 5-нд 23:00
- Team BDS vs GiantX – 9-р сарын 6-нд 23:00
LEC Summer 2025 тэмцээн 8-р сарын 2-ноос 9-р сарын 28 хүртэл үргэлжилж, 80 мянган еврогийн шагналын сантай. Шилдэг гурван баг Worlds 2025 тэмцээнд оролцох эрхээ авна.