League of Legends тоглоомд дуут чат нэмэгдэж магадгүй

by Саруул Батболд
0 comments

League of Legends-ийн PBE 16.5 хувилбарын кодоос тоглоомд дуут чатын систем нэмэгдэж магадгүй тухай мэдээллийг датамайнер илрүүлжээ. Энэ талаар SkinSpotlights мэдээлсэн байна.

Датамайнер PBE 16.5 хувилбарын өгөгдлүүдийг шинжлэх явцдаа «ДУУТ ХАРИЛЦААГ ЗҮЙ БУСААР АШИГЛАХ» (ABUSE OF VOICE COMMUNICATIONS) гэсэн шинэ ангилал бүхий файлыг олсон байна. Мөн түүнчлэн “Party” (Бүлэг) болон “Team” (Баг) гэсэн дуут сувгуудын хооронд шилжих функцийг заасан мэдээллүүд байгаа аж.

Одоогийн байдлаар League of Legends-ийн дуут чат нь зөвхөн урьдчилан бүлэг (party) болж орсон тоглогчдын хооронд л ажилладаг юм.

Хэрэв энэ шинэчлэлт нэвтэрвэл тоглогчид танихгүй багийн гишүүдтэйгээ шууд дуугаар харилцах боломжтой болох бөгөөд энэ нь тоглоомын явцад томоохон өөрчлөлт авчрах юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй