2026 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр League of Legends тоглоомын тоглогчдод серверт холбогдоход хүндрэл гарч эхэлсэн байна. Тоглогчид тоглоомоо эхлүүлэх, нэвтрэх (auth) болон клиент програмыг ажиллуулах боломжгүй болжээ.
Тоглоомыг ажиллуулахын тулд тоглогчид өөрсдөө нэгэн сонирхолтой арга олсон нь Windows үйлдлийн системийн огноог гар аргаар 1 дүгээр сарын 3-ны өдөр болгон өөрчлөх байв. Энэ нь тоглоомын клиентийг ажиллуулах боломжийг олгож байсан ч албан ёсны бус арга байсан юм.
Асуудлын шалтгаан ба шийдэл
Хожим нь уг саатлын гол шалтгаан нь SSL сертификатын хугацаа дууссан явдал болох нь тогтоогджээ. Уг сертификат нь 2016 оны 1 дүгээр сарын 7-ноос 2026 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл хүчинтэй байхаар бүртгэгдсэн байв.
Riot Games компани уг алдааг шуурхай зассан бөгөөд шинээр суулгасан SSL сертификат нь 2125 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл буюу дараагийн 100 орчим жилд хүчинтэй байхаар болжээ.
2 comments
Тоглоом гэнэт зогсоход гайхсан
Ийм техникийн асуудал урьдчилж шалгагдаж байх хэрэгтэй юм