БНСУ-ын баг KT Rolster League of Legends-ийн Worlds 2025 тэмцээний шөвгийн наймд CTBC Flying Oyster багийг 3:0 харьцаагаар буулган авч, итгэлтэйгээр хагас шигшээд шалгарлаа.
KT баг энэ хүртэл тэмцээнд ганц ч газрын (map) хожигдолгүй яваа бөгөөд хагас шигшээд Gen.G Esports багтай тоглоно. Тоглолт 11-р сарын 1-ний 14:00 явагдах юм.
Харин CTBC Flying Oyster тэмцээнийг 5–8 дугаар байр эзэлж, 300 мянган ам.долларын шагнал хүртээд хасагджээ.
Worlds 2025 тэмцээн 10-р сарын 14-нөөс 11-р сарын 9-ны хооронд үргэлжилж байгаа бөгөөд тоглолтууд Хятад улсын Чэнду, Шанхай, Бээжин хотуудад зохион байгуулагдаж байна. Нийт 5 сая ам.долларын шагналын сантай тэмцээн юм.